Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архи, согтууруулах ундаа элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ

Архины задралын үед үүссэн завсрын бүтээгдэхүүн болох ацетальдегид нь маш их хортой бөгөөд элгийг гэмтээж элэгний цочмог, архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг өвчин үүсгэдэг.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архи, согтууруулах ундаа элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ
Архи, согтууруулах ундаа элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн нэг жилийн архи, согтууруулах ундааны хэрэглээ хот суурин газарт хөдөө орон нутгийнхаас их, зүүн бүсийн хүн амын архины хэтрүүлэн хэрэглээ улсын дундаж болон Улаанбаатар хотын үзүүлэлтээс өндөр байна.

2019 оны архи, согтууруулах ундааны хэрэглээг 2013 онтой харьцуулахад 64.6-57.4 хувь болж буурсан хэдий ч хүн амын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна.

Архины задралын үед үүссэн завсрын бүтээгдэхүүн болох ацетальдегид нь маш их хортой бөгөөд элгийг гэмтээж элэгний цочмог, архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг өвчин үүсгэдэг.

Архи, согтууруулах ундаа элгэнд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Хуваалцах