“Архидан согтуурахтай тэмцэх ажилд олон нийтийн оролцоо” зөвлөлгөөн боллоо
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газар болон хотын хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг цэнгээний газар, рестораны төлөөллүүд өнөөдөр зөвлөлдлөө.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газар болон хотын хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг цэнгээний газар, рестораны төлөөллүүд өнөөдөр зөвлөлдлөө.
Уг зөвлөлгөөн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Зөвлөлгөөнд оролцсон иргэд цаашид гэмт хэргийг хэрхэн бууруулах, согтууруулах ундаагаар үйлчлэхэд анхаарах зүйлс ийн талаар ярилцав.


















