“Архигүй амгалан амьдрал” хөтөлбөрт 80 иргэн хамрагджээ
Хөтөлбөрт 20 сум, нэг тосгоны нийт 80 иргэн хордлого тайлах, дуршил бууруулах, сэтгэл заслын эмчилгээ, тусгай хөтөлбөрт сургалтад хамрагдлаа.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймагт “Архигүй амгалан амьдрал” хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрт 20 сум, нэг тосгоны нийт 80 иргэн хордлого тайлах, дуршил бууруулах, сэтгэл заслын эмчилгээ, тусгай хөтөлбөрт сургалтад хамрагдлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Сүүн тахилт”, “Хоймор сайхан” төрийн бус байгууллага, ДЗМОУБ-ын Хөвсгөл аймаг дахь нэгж болон Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасаг, Цагдаагийн газар, МСҮТ зэрэг байгууллагууд аймгийн ЗДТГ-ын Хууь, Эрх зүйн хэлтэстэй хамтран ажиллажээ.
Хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс “Итгэлцлийн гэрээ” байгуулж, аймгийн Засаг дарга Л.Ганболд “Итгэлийн илгээмж” гардуулан цаашид тусламж дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зэргээр байнгын холбоо харилцаатай байхаа илэрхийлэв.
Хөтөлбөрт хамрагдсан иргэдэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Голч лам Баяраа, Олон нийттэй харилцах албаны дарга Одгарьд нар “Зөв амьдрахуй” сургаал, ном айлдсан байна.


















