Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна

Төв аймгийн Баян сумын нутаг дахь Мааньтын архины албадан эмчилгээний төв 100 ортой ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас хүртээмжгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна
Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна. Зураг: МҮОНРТ

Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна. Төв аймгийн Баян сумын нутаг дахь Мааньтын архины албадан эмчилгээний төв 100 ортой ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас хүртээмжгүй байна.

Тиймээс бүсчилж Баянхонгор, Дорнод аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт архины албадан эмчилгээний төв байгуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Mongolian National Radio · Архины албадан эмчилгээний төвүүдийг аймгуудад байгуулна

Баруун аймгуудад Баянхонгор дахь төв, Зүүн бүсийн аймгуудад Дорнодод байгуулах төв, төвийн бүсэд Сонгинохайрхан дүүрэгт барих албадан эмчилгээний төв үйлчилгээ үзүүлнэ.

Харин Төв аймгийн Баян сумын нутаг дахь Мааньтын албадан эмчилгээний төвийг говийн бүсийн аймгуудад үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах