Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн гэх хэргийг шалгаж байна

зарим иргэний цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн гэх хэргийг шалгаж байна
Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн гэх хэргийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

“Нэр бүхий этгээдүүд бүлэглэн архины хамааралтай, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газарт зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг цагдаагийн байгууллага энэ сарын 4-нд хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Албадан хөдөлмөрлүүлэх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын 4 иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг шуурхай томилон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Г” нар “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 хувийн харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцсон. Ингэхдээ зарим иргэний цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газарт самарт явж, уг хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт болон хэргийн оролцогч нарт хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог бөгөөд хэргийн талаар цахим орчинд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа нь хэргийн нотлох баримт устах, оролцогч нарт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөх, холбогдогч нар оргон зайлах зэрэг бусад болзошгүй эрсдэлийг бий болгож байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах