Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архивын бичиг баримт хөтлөх, стандарт шаардлагад нийцүүлэх сургалт Говь-Алтайд болж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хөтлөгдөж буй албан баримт бичгийн агуулга, бүтэц, хэв загварт батлагдсан стандартыг баримтлах, баримт бичигтэй ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгохыг зорьж байгаагаа илэрхийллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архивын бичиг баримт хөтлөх, стандарт шаардлагад нийцүүлэх сургалт Говь-Алтайд болж байна
Архивын бичиг баримт хөтлөх, стандарт шаардлагад нийцүүлэх сургалт Говь-Алтайд болж байна. Зураг: МҮОНРТ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар архивын ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрууд хамтран Говь-Алтай аймгийн архивын бичиг баримт хөтлөх, стандарт шаардлагад нийцүүлэх сургалтыг тус аймагт зохион явуулж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хөтлөгдөж буй албан баримт бичгийн агуулга, бүтэц, хэв загварт батлагдсан стандартыг баримтлах, баримт бичигтэй ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгохыг зорьж байгаагаа илэрхийллээ.

Мөн сургалтанд хамрагсдад баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулж чадваржуулахад гол түлхүү анхаарчээ. Сургалтаар төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, баримт бичгийн бүрдэл тэдгээрт тавигдах шаардлагын талаар шаардлагатай мэдээллийг архивын ажилтнуудад өглөө. Сургалтад аймаг сумдын архивын байгууллагын нийт албан хаагчид хамрагдаж байна.

Хуваалцах