Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архивын лавлагааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өссөөр байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын хэлтэс 10:00,16:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд лавлагаа гаргаж өгч байгаа юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архивын лавлагааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өссөөр байна
Архивын лавлагааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өссөөр байна. Зураг: МҮОНРТ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын хэлтэс 10:00,16:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд лавлагаа гаргаж өгч байгаа юм.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ.

Тэгвэл энэхүү шаардлагыг хангасан эхчүүд гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан архиваас төрсний болон нас барсны лавлагаа авахаар хандаж буй иргэдийн тоо нэмэгдээд байгаа аж.

Тус архивын хэлтэс энгийн үед өдөрт 400 орчим иргэнд үйлчилдэг байсан бол одоогоор ачаалал нэмэгдэж өдөрт дунджаар 600 гаруй иргэнд дээрх төрлийн лавлагаа, мэдээллийг гарган өгч байна.

Хуваалцах