Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Арьс шир боловсруулах технологийн судалгаа, хөгжил” номын нээлт боллоо

Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлагыг салбарын эрдэмтэн судлаачид судалж “АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА” ном эмхэтгэн гаргаж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Арьс шир боловсруулах технологийн судалгаа, хөгжил” номын нээлт боллоо
“Арьс шир боловсруулах технологийн судалгаа, хөгжил” номын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлагыг салбарын эрдэмтэн судлаачид судалж “АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА” ном эмхэтгэн гаргаж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.Энэхүү бүтээлийн гол үзэл санаа олон улсын хэмжээнд арьс шир боловсруулах технологийг шинэчлэх талаар хийгдэж байгаа судалгааны ажлууд, үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн жишгээр өөрийн орны арьс шир боловсруулах технологийг цэвэршүүлэн экологид нийцтэйгээр шийдвэрлэх зорилгыг агуулсан. Энэ бүтээл нь 7 бүлэгтэй ба НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлага”, ХОЁРДУГААР БҮЛЭГТ “Монгол малын арьс, ширний үе, давхаргуудын байршил”, ГУРАВДУГААР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах явц дахь хүчил (нэвтлэх, идээлэх), шүлтийн үйлчлэл (үс авах шохойлох), ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах нойтон гүйцэтгэлээс үүсэх бохирдлын ачаалал”, ТАВДУГААР БҮЛЭГТ “Арьс, ширний үс авах процессыг оновчлох нь”, ЗУРГААДУГААР БҮЛЭГТ “Арьс, ширийг хромгүй идээлэх”, ДОЛООДУГААР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах технологийн экологийн асуудлууд” зэрэг судалгааны ажлууд хийгдсэн байна.Арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэгчид “хөгжингүй” байдлын араас нэхэх бус угтан зэрэгцэж урагшлах зайлшгүй шаардлага тулгарч буй энэ үед арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийхээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргах бүх үе шатанд био болон органик материал хэрэглэн экологид нийцтэй шинэ технологиудыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор технологи шинэчлэх судалгааны ажлыг энэ чиглэлд хандууллаа.ХХААХҮЯ-ы Хөнгөн үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, Ш.Цэнд-Аюуш, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Даваажав, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Төрмөнх болон салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хуваалцах