Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоодын санаачилгаар “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ аравдугаар сарын 20-нд нээлтээ хийлээ.Хөнгөн, аж үйлдвэрийн 90 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа тус арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ.100 гаруй арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан үзэсгэлэн худалдаа Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 19- 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах