Арслан Э.Оюунболд цолны найрандаа цагаан дээлээр гангарна
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн. Тэрбээр энэ жилийн баяр наадмын гоёлоо “Торгоны зам”-ын уран бүсгүйгээр урлуулсан бөгөөд хоёр ч дээл хийлгэсэн байна. Энэ талаараа тэрбээр “Баяр наадмынхаа нээлтэд улаан дээлээ өмсч, Арслангийнхаа найрыг хийхдээ цагаан дээлээ өмсөнө” хэмээн ярьж байсан нь ийнхүү биелэлээ олж арслан болсон байна. Амны билгээс ашдын билэг гэдэг энэ ажээ.




















