Артерийн даралтаа зөв хэмжихэд анхаарах зүйлс
Артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, хянах нь маш чухал.
Мэдээллийн алба

Артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, хянах нь маш чухал.
Артерийн даралтыг хэмжихдээ дараах зөвлөмжийг дагаарай:
-Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 3-5 минут тайван суух
-Даралт хэмжиж байх үед ярихгүй байх
-Давсаг дүүрэн шээстэй үед даралт хэмжихгүй байх
-Хөлөө ачиж суухгүй, хөлийн улыг газар бүтэн тавих
-Даралт хэмжихээс 15 минутын өмнө хоол болон их хэмжээтэй шингэн уугаагүй, дасгал хийгээгүй, стресс бухимдалгүй, кофе уугаагүй, тамхи татаагүй байх. Хэрэв дээрх зүйлсийг хийсэн бол АД хэмжихийг 15 минут хүлээх
-Сандлын түшлэгийг бүрэн налж суух
-Артерийн даралт хэмжихдээ бугалга хэсгийн хувцсыг тайлах, бугалгыг чөлөөтэй байлгах. Хувцасны гадна талаас болон бугалга хэсгээс өөр хэсэгт АД хэмжихийг зөвлөхгүй.
-Гараа тохойн үеэр нугалж зүрхний түвшинд байрлуулна.


















