Артиллерчид мод үржүүлгийн талбайтай боллоо
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан нэгдэж, 4 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны нутаг дэвсгэрт 2 га талбайд “Мод үржүүлгийн талбай”-гаа нээлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан нэгдэж, 4 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны нутаг дэвсгэрт 2 га талбайд “Мод үржүүлгийн талбай”-гаа нээлээ.
Байгаль орчны нөхөн сэргээлт хийх, Зэвсэгт хүчний анги байгууллагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээн сайжруулах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, ойн зурвас байгуулах, бие бүрэлдэхүүнийг экологийн эрүүл орчинд ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор артиллерчид 100 мянган мод тарих юм. Одоогоор хөрсний боловсруулалтаа хийж дуусгаад байна.
Мөн ангийн байнгын байрлалыг үе шаттайгаар ногоон хотхон болгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Энэхүү төслийг ангийн Химийн албаны дарга, хошууч Б.Цэрэндорж, Инженерийн албаны дарга, ахмад Х.Мамарбек, батарейны ахлагч, ахлах ахлагч Ц.Эрдэнэхуяг нар хариуцан ажиллаж байна гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















