Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арвайхээр сумын 7 багийн эмчид мотоцикл өгчээ

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн 7 багийн эмчийг түргэн тусламжийн шинэ мотоциклтой болгожээ. Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар шинэ мотоциклийг гардуулан өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арвайхээр сумын 7 багийн эмчид мотоцикл өгчээ
Арвайхээр сумын 7 багийн эмчид мотоцикл өгчээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн 7 багийн эмчийг түргэн тусламжийн шинэ мотоциклтой болгожээ. Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар шинэ мотоциклийг гардуулан өгсөн байна.

Мөн Тарагт сумын дөрөв болон тавдугаар баг, Өлзийт сумын нэгдүгээр баг, Баян-Өндөр сумын хоёрдугаар баг, Хархорин сумын Жалбаа, Уянга сумын Шуранга, Бат-Өлзий сумын Зөрүүлэг багуудын эмч нар шинэ мотоциклоо гардан авлаа.



Багийн эмч нар түргэн тусламжийн унаатай болсноор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Хуваалцах