Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн зарим сурагч зорилтот олон ажил хийжээ

Мөн эцэг эхчүүдийн хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа дотор шатны эргэн тойрныг 18 төрлийн 30 орчим цэцгээр чимсэн байна. Нарны гэрэл бага шаарддаг дээрх цэцэгнүүдийг суурилуулснаар сургууль доторхи агаарыг цэвэршүүлж чаджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн зарим сурагч зорилтот олон ажил хийжээ
Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн зарим сурагч зорилтот олон ажил хийжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Мэргэд” лаборатори сургуулийн 2А ангийнхан “Эко анги” тул зорилтот олон ажил хийж байна.

Улсын тэргүүний уг сургуулийн 2А ангийн сурагчид хогоо ангилан ялгах аргад суралцаж байна.

Тэд эко анги болох зорилгын хүрээнд эцэг эхчүүддээ нөлөөлөн байгаль орчинд ээлтэй олон ажлыг хэрэгжүүлжээ.

Энэ ангийн сурагчид сургуульд орсон цагаасаа эхлэн мод, ургамал тарьж услах, гэрийн хэрэглээнд усаа хэмнэх дадалд суралцжээ. Дээрх сурсан зүйлүүдээ эцэг эхтэйгээ хамтран хийж, эргэн тойрондоо эерэгээр нөлөөлсөн байна. Өнөөдөр эцэг эхийнхээ хамт хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх цэмцгэр төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн эцэг эхчүүдийн хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа дотор шатны эргэн тойрныг 18 төрлийн 30 орчим цэцгээр чимсэн байна. Нарны гэрэл бага шаарддаг дээрх цэцэгнүүдийг суурилуулснаар сургууль доторхи агаарыг цэвэршүүлж чаджээ.

Энэ ангийн сурагчид өөрсдийнх нь хэрэгжүүлж байгаа ажлуудыг бусад сургуулиуд болон томчууд үлгэрлэн дуурайж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, орчноо цэвэр байлгахад гар бие оролцохыг уриалсан юм.

Хуваалцах