Арван сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагдана
Уул уурхайн яам, Япон улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг манай улсад нэвтрүүлэх төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Мэдээллийн алба

Уул уурхайн яам, Япон улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг манай улсад нэвтрүүлэх төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Төслийн хүрээнд Япон улсаас 10-35 мм-ийн хэмжээтэй нүүрсийг буцламтгай давхрага бүхий хуурмаг шингэний орчинд хувийн жингээр “Fluidized bed separator” /FBS/ ангилан ялгах, 0.5-10 мм хэмжээтэй нүүрсийг чичиргээт налуу хавтан “Air table” /AT/ төхөөрөмжөөр хүндийн жингээр шигшин баяжуулах хоёр төрлийн технологийг манайд санал болгоод байгаа аж.
Уг технологуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 10 сая тонн нүүрсийг ус ашиглан нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагдах юм.
Тэгвэл нүүрсийг элс ашиглаж хуурай аргаар баяжуулах шинэ технологийг нэвтрүүлснээр 2.5 сая литр ус шаардлагагүй болох аж.


















