Арваннэгдүгээр сарын 15-наас хүүхдийн автобус үйлчилж эхэлнэ
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь энэ долоо хоногийн баасан гарагаас хэрэгжихээр болсон байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь энэ долоо хоногийн баасан гарагаас хэрэгжихээр болсон байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн хүүхдийн автобус явж эхэлнэ.
Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр болжээ. Үүнд хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдаж, нийт 40 автобус үйлчилнэ.
Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.


















