Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулрах боловч арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
Арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулрах боловч арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Ирэх даваа гарагт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Хуваалцах