Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа
АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Үндэсний соёл, амралтын хүрээлэн, Шангри Ла зочид буудлуудын хооронд “Гэр хотхон” байгуулахаар төлөвлөсөн. Хотхоны орчмын зүлэгжүүлэлт, тохижилт болоод Нүүдэлчдийн наадам хийх “Чингисийн хүрээ” цогцолборын бэлтгэлд ажилд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хуваалцах