Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ын үеэр Монгол орноо сурталчлах сайхан боломж олдоно

Өнгөрсөн онд манай улсад ирсэн жуулчдын тоо нэг хувиар буурсан ч аялал жуулчлалын салбарт орсон ашиг найман хувиар өссөн. Энэ нь манай улсыг зорьж ирдэг зорилтот аялагчид нэмэгдэж байгааг харуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын үеэр Монгол орноо сурталчлах сайхан боломж олдоно
АСЕМ-ын үеэр Монгол орноо сурталчлах сайхан боломж олдоно. Зураг: МҮОНРТ

“Өнгөрсөн онд манай улсад ирсэн жуулчдын тоо нэг хувиар буурсан ч аялал жуулчлалын салбарт орсон ашиг найман хувиар өссөн. Энэ нь манай улсыг зорьж ирдэг зорилтот аялагчид нэмэгдэж байгааг харуулж байна” хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан хэллээ. 2016 он онцлогтой жил. Манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Бид энэ үеэр аялал жуулчлалын салбараа сайн сурталчилж чадвал манайд ирэх жуулчны тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж холбогдох хүмүүс үзэж байна.

АСЕМ-ын уулзалтын үеэр манай улсад 50 гаруй орны төрийн тэргүүн, тэднийг дагалдаж 5000 орчим хүн ирэх урьдчилсан тооцоо гарсан. Тэдний ихэнх нь манай улсад анх удаа зочилж байгааг аялал жуулчлалын салбарынхан онцолж байгаа юм. Энэ бол Монгол орноо сурталчлах сайхан боломж гэж тэд харж байна.

Хуваалцах