Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа

Үндэсний зөвлөлийн Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцээд үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвийн программд холбож, нэгдсэн хяналтад ор

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын  уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар дээд түвшний уулзалтад үйлчлэх тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллах тухай асуудлыг хэлэлцэж, БНХАУ-аас авах буцалтгүй тусламжийн хуваарилалт, АСЕМ-ийн үеэр ашигласан тоног төхөөрөмж, эд материалыг эргэн борлуулах асуудлуудтай танилцлаа.

Үндэсний зөвлөлийн Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцээд үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвийн программд холбож, нэгдсэн хяналтад оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад үйлчлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулахад орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглаж, уулзалтад оролцох төрийн байгууллагуудад тээврийн хэрэгслийн хяналтын программд нэвтрэх эрх үүсгэж, программыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулах юм.

Хуваалцах