Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна
Монгол-ОХУ-ын хамтарсан Монросцветмет ХХК-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 5-ны өдөр болж өнгөрсөн.
Мэдээллийн алба

Монгол-ОХУ-ын хамтарсан Монросцветмет ХХК-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 5-ны өдөр болж өнгөрсөн.
Хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монголын талын 51 хувь, Оросын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар тохирсон аж.
Мөн хуралдаанаар “Эрдэнэт” ХК-ийн Монголын эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ” ХК-д шилжүүлэхээр болжээ. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр 25-30 жилээр ажиллах хугацаагаа уртасгаж байгаа аж.


















