"Ашгабат-2017" наадамд М.Анхцэцэг алтан медаль хүртлээ
"Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмын Хүндийг өргөлтийн 75кг-ийн жинд ОУХМ тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Шагналыг АОЗ-ийн мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга Д.Загдсүрэн гардууллаа.
Мэдээллийн алба

Мөн өнөөдөр "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 9 дэх өдөр манай багийн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг ( хагас шигшээ ), самбо бөхийн -68кг-д Р.Цэдэн-Иш, Р.Алтаннаран, эмэгтэй -72кг-д Ц.Батцэцэг, байлдааны самбо бөхийн эрэгтэй -57кг-д Г.Баяндүүрэн, -100кг-д Д.Ариунбат, чөлөөт бөхийн эрэгтэй -97кг-д Ч.Алтангэрэл нар өрсөлдөнө.