Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиглаагүй удсан цамхагт краныг буулгалаа

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нийслэл Өргөө" ХХК-ийн цамхагт краныг 10 дугаар сарын 9-13-ны өдрийн хооронд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиглаагүй удсан цамхагт краныг буулгалаа
Ашиглаагүй удсан цамхагт краныг буулгалаа. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нийслэл Өргөө" ХХК-ийн цамхагт краныг 10 дугаар сарын 9-13-ны өдрийн хооронд дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтран буулгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангууллаа.

Краныг буулгах ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Машин механизм ХХК гүйцэтгэсэн. Тус кран удаан хугацаагаар зогсож зэврэлт ихтэй байсан тул буулгах технологийн дагуу буулгах боломжгүй болж, бүх эд ангийг хэсэгчлэн буулгаж, Баянзүрх дүүрэг дэх Нийслэлийн журмын хашаанд хүлээлгэн өглөө гэж НМХГ-аас мэдээллээ.

Хуваалцах