Ашиглалтын шаардлага хангахгүй барилга буулгах тендер зарлагдаагүй
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй барилга буулгах тендер зарлаагүй гэдгээ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам батлагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 80 гаруй барилгыг буулган дахин барих ажлыг цогцоор нь хийж байгаа юм. Гэтэл зарим хүмүүс “хуучин барилгыг буулгах тендерийн ажил олж өгнө” хэмээн бусад иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хууль бусаар мөнгө олох гэсэн явдал удаа дараа гарчээ.
Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй барилга буулгах тендер зарлаагүй аж. Тиймээс нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар үүнээс болгоомжлохыг санууллаа. Тус хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд энэ мэт асуудлаар бусдад хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэ талаарх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаярын ярианд анхаарлаа хандуулна уу.


















