Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт боллоо

Тус оношилгооны төв төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт боллоо
АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төв эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүн оролцлоо.

Тус оношилгооны төв төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллах юм байна.

Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох зэрэг олон боломж бүрдэх юм.

Хуваалцах