Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аспайр майнинг” компанийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг зогсоолоо

Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аспайр майнинг” компанийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг зогсоолоо
“Аспайр майнинг” компанийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Цэцэрлэг сумын зургаадугаар багийн “Өндөр дэнж” хэмээх газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай нутгийн ард иргэдийн мэдээлэл, хүсэлтийн дагуу газар дээр нь очиж ажиллаж, хайгуулын ажлыг зогсоож сумын удирдлагуудад хайгуулын ажлыг үргэлжлүүлэхгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ирэх ажлын өдрүүдэд магадлан хянан шалгахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах