Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэлээ

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх "Илрүүлэлт-2019" арга хэмжээг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэлээ
Асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх "Илрүүлэлт-2019" арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогын цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч 3, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 3, гуйлга гуйдаг 6, орон гэргүй, тэнэмэл 1, нийт 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэлээ.

Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 33 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлэст хүлээлгэн өгч хамтран ажиллаж байна.

Хуваалцах