Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Асуудал ба боломж" хэлэлцүүлэг боллоо

Орхон аймагт Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг угтан "Асуудал ба боломж" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Асуудал ба боломж" хэлэлцүүлэг боллоо
"Асуудал ба боломж" хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг угтан "Асуудал ба боломж" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр урт хугацааны асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, гарцыг хэлэлцсэн.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны Сувилахуйн салбар зөвлөлийн төлөөлөл, Эрүүл мэндийн газрын дарга, Орхон аймгийн Иргэдийн хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга, Баян-Өндөр сум багийн Засаг дарга нар оролцлоо.

Хэлэлцүүлгээс урт хугацааны асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөлт гаргаж танилцуулах, салбар дундын хамтын ажиллалгааг өргөжүүлэх хүрээнд хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах төлөвлөгөө батлуулах, сувилахуйн бие даасан төвийн төсөл боловсруулж орон нутгийн удирдлагуудад танилцуулах гэсэн шийдвэрүүд гарлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах