“Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаад “Атар 60” бүтээлч ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаад “Атар 60” бүтээлч ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна. 1956 оноос эхлэн Монгол Улс газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний дүнд нийт 700 мянга орчим га эргэлтийн талбайд 40 гаруй төрлийн төмс, хүнсий ногоо, тэжээлийн болон тосны ургамал, буудай тариалах хэмжээнд хүрчээ.
Өнөөдөр 1300 гаруй аж ахуй нэгжийн 40 мянга орчим тариаланч ажиллаж байна. Салбарынхан 60 жилийн ойгоо угтаад тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, таримал ургамлын сортыг нэмэгдүүлэх, тариалангийн даатгалтай болгох, тариалалтын талбайг нэмэгдүүлэх зэрэг 60 бүтээлч ажлыг хийхээр болжээ.


















