Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Атар-60 жил” лого бүтээх уралдаан зарлаж байна

Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой 2019 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор "Атар-60 жил" бэлэг тэмдэг /лого/ бүтээх уралдааныг зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Атар-60 жил” лого бүтээх уралдаан зарлаж байна
“Атар-60 жил” лого бүтээх уралдаан зарлаж байна. Зураг: МҮОНРТ

Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой 2019 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор "Атар-60 жил" бэлэг тэмдэг /лого/ бүтээх уралдааныг зарлаж байна.Ерөнхий шаардлага: Газар тариалангийн салбарын онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:Лого нь өндөр нягтралтай (300dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байна.А4 цаасан дээр утга санааг илэрхийлж шивсэн байна.Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.Хүлээн авах хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөрХүлээн авах газар: Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт mofa@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлэх буюу эсхүл ХХААХҮЯ-ны 503 тоот өрөөнд файл хэлбэрээр авчирч өгнө.Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, яамны цахим /http://www.mofa.gov.mn/ хуудсаар нийтэд зарлана.Шагнал: Шилдгээр шалгарсан нэг бүтээл 500 000 төгрөгийн мөнгөн шагналтай.Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарЛавлах утас: 51-26-3408

Хуваалцах