Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"ATARI VCS" төхөөрөмжийг "GDC 2018" үзэсгэлэнгийн үеэр танилцуулна

Өнгөрсөн оны зургаадугаар сард видео тоглоомын консоль үйлдвэрлэгч “Атари” компани видео тоглоомын шинэ төрлийн ретро-консолынхоо концепцийг танилцуулж байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ATARI VCS" төхөөрөмжийг "GDC 2018" үзэсгэлэнгийн үеэр танилцуулна
"ATARI VCS" төхөөрөмжийг "GDC 2018" үзэсгэлэнгийн үеэр танилцуулна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны зургаадугаар сард видео тоглоомын консоль үйлдвэрлэгч “Атари” компани видео тоглоомын шинэ төрлийн ретро-консолынхоо концепцийг танилцуулж байсан. Тэгвэл энэ жил болох 2018 оны видео тоглоом хөгжүүлэгчдийн чуулганы үеэр энэ шинэ төхөөрөмжөө албан ёсоор олны өмнө дэлгэн үзүүлэхээр болсноо компанийн талаас мэдээлсэн байна.

Энэ бол "Атари 2600" загварын дараагийн загвар нь юм. Орчин үеийн загварын чиг хандлагын өвөрмөц шийдлийг агуулсан хэлбэртэй болсон. Гар удирдлага болон үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн технологи болох утасгүйгээр ажилладаг нэмэлт удирдлагатай. Компьютер тоглоом сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татсан, их хүлээлт үүсгээд байгаа консолын нэгээр нэрлэгдэж байна.

Хуваалцах