АТГ 14 хоногт эрүүгийн 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол,
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.


















