Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
АТГ: Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 599 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 588 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичсэн 2 мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Хуваалцах