Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэн ажиллаж байна

"Нүүрсний" гэх хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэн ажиллаж байна
АТГ: Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

"Нүүрсний" гэх хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон.

Жишээ нь 5,3 сая долларыг АНУ руу, БНСУ руу 6 сая орчим доллар шилжүүлсэн. 2 гаруй сая доллар эргээд Монгол Улсад орж ирсэн, гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд БНСУ-ын Ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтанд Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоосон, шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.

Хуваалцах