Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 133 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 133 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 118 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.Түүнчлэн эрүүгийн 764 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 753 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:БНХАУ-ын иргэд нийтийн албан тушаалтан “Д”-д 20 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;Гаалийн улсын байцаагч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;“П” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;“Э” нь Дундговь аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгосон гэх;Дорноговь аймгийн Сайншанд сумын удирдах албан тушаалтан “Б”, “Т” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 28,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.

Хуваалцах