АТГ-т ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо 3.6 дахин өсчээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 3.6 дахин өсчээ.
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 3.6 дахин өсчээ.
Үүнийг дагаад шалгуулсан иргэдийн тоо хоёр, хэргийн тоо дөрөв дахин өссөн гэж тус газраас мэдээллээ. Мөн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад өгсөн хэргийн тоо 2.5 дахин өссөн байна.
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан н.Мөнхтунгалаг ингэж ярилаа. Тус газар өнгөрсөн онд мөрдөн байцаалтын шатанд 3.4 тэрбум төгрөгийн хохирол барагдуулж, шүүхийн шийдвэрээр 7.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.


















