Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгажээ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгажээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгажээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 6 хэрэг хүлээн авсан бөгөөд 353 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 36 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 310 хэрэг шалгагдаж байна.

Хуваалцах