Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ-ын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

"Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл"-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төсвийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор АТГ-аас томилогдсон баг Өмнөгов

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-ын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
АТГ-ын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

"Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл"-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төсвийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор АТГ-аас томилогдсон баг Өмнөговь аймагт ажиллаж байна.

11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тус аймагт ажиллах бөгөөд орон нутгийн төсөв түүний бүрдүүлэлт, гүйцэтгэл, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого, төсвийн данснаас өөр дансанд төвлөрүүлсэн хандивын болон бусад орлого, төрийн сангийн нэгдсэн данснаас гадна арилжааны банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилт болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, аудитын дүгнэлт, санхүүгийн бичиг баримтад хяналт, шалгалт хийж байна.

Хуваалцах