Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ-ын хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг заажээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг 4 аймаг,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-ын хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг заажээ
АТГ-ын хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг заажээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг 4 аймаг, нийслэлийн 20 сургуульд зохион байгуулах, уг хичээлийн агуулгыг өргөжүүлэх, эцэг, эх, багш нарын оролцоог хангах, бүх шатны цэцэрлэг, сургуульд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулж эхлээд байгаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч буй ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд “Туулайхүүгийн адал явдал” хичээл заасан юм. Тус хичээлийн талаарх мэдээллийг өгөхөөр АТГ-ийн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Монголын Сурагчдын Холбоо ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгсөө нар МҮОНРТ-ийн "Өглөө" хөтөлбөрийн студид зочиллоо.

Хуваалцах