Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аудитын шалгалт хийх компанийг сонгон шалгаруулав

МҮОНРТ-ийн 2018 оны санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт хийх тухай сонгон шалгаруулалтын зарыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аудитын шалгалт хийх компанийг сонгон шалгаруулав
Аудитын шалгалт хийх компанийг сонгон шалгаруулав. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн 2018 оны санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт хийх тухай сонгон шалгаруулалтын зарыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл www.mnb.mn цахим хуудас, өдөр тутмын “ӨНӨӨДӨР” сонины 2018 оны 12 дугаар сарын 27-ны дугаар, 2019 оны 1 дүгээр сарын 2, 4, 7-ны өдрийн дугааруудад нийтлэн нийтэд зарласан болно. Уг хугацаанд нийт 4 компани холбогдох материалаа ирүүлсэн.

Үндэсний зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд, сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн Мэжик Консалтинг ХХК, Грант Торнтон аудит ХХК, Акпар аудит ХХК, Шинэ Их Тэрбум аудит ХХК-иудын материалтай танилцсан болно. Үндэсний зөвлөлийн ажлын хэсэг тус компаниудын материалыг тусгай шалгуур үнэлгээгээр үнэлж дүгнэлт гарган Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулав.

Ингээд тус 4 компани дээр санал хураалт явуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авсан Грант Торнтон Аудит ХХК-г МҮОНРТ-ийн 2018 оны санхүүгийн тайлан, санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийх компаниар шалгаруулав.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Хуваалцах