Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Аварга өндөг" буюу Бөөрөнхий сайр

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8 км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулууны зургийг та бүхэн харж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аварга өндөг" буюу Бөөрөнхий сайр
"Аварга өндөг" буюу Бөөрөнхий сайр. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8 км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулууны зургийг та бүхэн харж байна.

Нутгийнхан тэр чулууг “Бөөрөнхий сайр” хэмээдэг аж. Цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8 м өндөр, 5 м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй "аварга өндөг" мэт харагддаг.

Ил биш хонхор жалга маягийн газарт байдаг тул алсаас харагддаггүй байна. Орчин тойронд нь өөр ямар ч хад чулуу байдаггүй нь сонин бөгөөд хэрхэн яаж энэ газарт бий болж тогтсон нь сонирхол татдаг.

Хуваалцах