Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорино

Х.Оргил-Эрдэнэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал Нийслэлийн прокурорын газраас дахин хүргүүлснийг Сүхбаатар дүүрги

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорино
Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорино. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал энэ сарын 3-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг шүүх хурлаар Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг.

Тэгвэл дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Х.Оргил-Эрдэнэд албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал Нийслэлийн прокурорын газраас дахин хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Ийн шүүхээс Х.Оргил-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.

Хуваалцах