Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигатай тэмцэх газрыг улс төржиж байна гэв

Өнөөдөр энэ хэрэгтэй холбогдуулан Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх газрыг улс төржиж байна гэв
Авлигатай тэмцэх газрыг улс төржиж байна гэв. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх зэрэг гурван хүнийг “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мөнгө идсэн байж болзошгүй хэмээн буруутгаж, АТГ-аас өнгөрөгч сарын 29-нд саатуулсан билээ. Өнөөдөр энэ хэрэгтэй холбогдуулан Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэрэг одоо мөрдөн байцаалтад явж байна. Одоог хүртэл Л.Гансүх зөвлөхөөс нэг ч удаа байцаалт аваагүй. АТГ-ын байцаагч н.Золжаргал шинжээчийн дүгнэлтийг бидэнд танилцуулахгүй байна. Мөн өмгөөлүүлэгчдэд маань Ц.Баасандорж өмгөөлөгчөөс татгалзаач гэсэн саналыг тавьж байгаа гэсэн. Ийм байдлаар өмгөөлөх үйл ажиллагаанд саад учруулж байна. Үүнээс харахад энэ байгууллага мөрдөн байцаах байгууллага мөн үү. Ийм байдлаар яаж хэрэг шалгах вэ. Мөрдөн байцаагчийн хувьд өмгөөлөгчийн эрхэнд халдах эрх байхгүй. АТГ их улс төржиж байна. Нэг л өдөр хүний 40 жил амьдарсан амьдралыг үгүй хийдэг. Өөрөөр хэлбэл, нийгэмд хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад нь хийсэн мэт зарладаг ийм улс төрийн байгууллага болсон байна. Энэ бол мэдээж тогтолцооны гажуудалтай холбоотой” гэлээ.

Хуваалцах