Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймаг дахь ажлаа өнөөдөр эхлүүллээ. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог болон ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ажлын удирдамжаа танилцуулан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнийг сонгох

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймаг дахь ажлаа өнөөдөр эхлүүллээ. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог болон ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ажлын удирдамжаа танилцуулан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнийг сонгох асуудлаар санал солилцлоо.Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүү ахалж яваа юм. Тэд 2016 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Ховд аймагт, 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт, 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Увс аймагт ажиллах юм байна.Дээрх аймгийн иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр /утасны дугаар 96013633/-тай холбогдох боломжтой.

Хуваалцах