Авлигатай тэмцэх шийдлүүдийг боловсруулах үнэлгээний баг Сүхбаатар дүүрэгт ажиллав
НЗДТГ-аас “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумыг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мэдээллийн алба

НЗДТГ-аас “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумыг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү форумын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалд судалгаа дүгнэлт хийх, авлигатай тэмцэх олон улсын туршлага шийдлүүдийг боловсруулах, форурмаар хэлэлцүүлэх бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах Үнэлгээний баг Улаанбаатар хотноо ажиллаж байгаа юм.
Өнөөдөр тус баг Сүхбаатар дүүрэгт ажилласан бөгөөд Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Тамгын газрын дарга Д.Баасанбат нар хүлээн авч, дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв, Өмч, газрын харилцааны алба, Мэргэжлийн хяналтын хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.


















