Авлигын 12 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүллээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2,486 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Мэдээллийн алба

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2,486 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154
Өмчлөх эрхийн эсрэг 89
Авлигын 12
Амьд явах эрхийн эсрэг 11
Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаах хоёр, татвар төлөхөөс зайлсхийх, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.


















