Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудыг тодорхой болгов
Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” Б/238 дугаар захирамж гаргасан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” Б/238 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиудыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтаар нийслэлийн харьяа 31 байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчдыг авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргах шаардлагатай гэж үзжээ.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД ХАМААРАХ НИЙСЛЭЛИЙН
ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ
АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ
Д/дБайгууллагаМэдүүлэг гаргах албан тушаал1Гэрлэх ёслолын ордонДарга, Ерөнхий нягтлан бодогч2Хөрөнгө оруулалтын газарДарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч3Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлДарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч4Ус сувгийн удирдах газарДарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч5Нийслэлийн зураг төслийн хүрээлэнДарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч6Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарЗахирал, Ерөнхий нягтлан бодогч7Багануур-УсЗахирал8Чандмань НалайхЗахирал, Ерөнхий нягтлан бодогч9Багачууд ХүнсЗахирал, Ерөнхий нягтлан бодогч10Өсвөр үе хүнсЗахирал, Ерөнхий нягтлан бодогч11АсгатЗахирал, Ерөнхий нягтлан бодогч12Хүнс хангамж төвЗахирал, Ерөнхий нягтлан бодогч13Илч-ОрдЗахирал14Үртсэн шахмал түлшний үйлдвэрДарга, Ерөнхий нягтлан бодогч15Усан спорт сургалтын төвЗахирал, Ерөнхий нягтлан бодогч16ОСНААУГДарга, орлогч, Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч17АвтожимДарга, Ерөнхий нягтлан бодогч18Налайх тохижилтДарга, Ерөнхий нягтлан бодогч19Ахмадын хотхонДарга20Монгол наадам цогцолборДарга, Ерөнхий нягтлан бодогч21Минж нутагшуулах, үржүүлэх төсөлЗахирал, Ерөнхий нягтлан бодогч22Багахангайн мах боловсруулах үйлдвэрДарга, Ерөнхий нягтлан бодогч23Замын хөдөлгөөний удирдлагын төвДарга, Ерөнхий нягтлан бодогч24Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвДарга25Төр захиргааны авто баазЗахирал, Ерөнхий нягтлан бодогч26Улаанбаатар чуулгаДарга, Ерөнхий нягтлан бодогч27Үндэсний цэцэрлэгт хүрээлэнЗахирал, Ерөнхий нягтлан бодогч28Гэр хорооллын орон сууцжуулах төсөлДарга, Ерөнхий нягтлан бодогч29Улаанбаатар лифтЗахирал, Ерөнхий нягтлан бодогч30Эмээлт Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл технологийн паркДарга, Ерөнхий нягтлан бодогч31Налайхын Барилгын материалын Үйлдвэрлэл, технологийн паркДарга, Ерөнхий нягтлан бодогч


















