Авлигын гэмт хэргийг сааруулахын тулд нийтээрээ хуулиа дээдлэх шаардлагатай
Манай улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4100 америк доллар бол авлигын төсөөллийн индексээрээ 35 оноотой байна.
Мэдээллийн алба

Манай улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4100 америк доллар бол авлигын төсөөллийн индексээрээ 35 оноотой байна.
Энэ оноог 5-аар нэмэхэд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10 мянган америк долларт хүрэх боломж бий.
Эдгээр үзүүлэлтийг хойш татдаг авлигын гэмт хэргийг сааруулахын тулд нийтээрээ хуулиа дээдлэх шаардлагатай. Ингэхдээ хуулиа хэрэгжүүлдэг гэдгээ үйлдлээр харуулах ёстой гэж Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар н.Оюунбаатар тодотголоо.
Mongolian National Radio · Авлигын гэмт хэргийг сааруулахын тулд нийтээрээ хуулиа дээдлэх шаардлагатай
Хууль дээдлэх ёсны индекс манайд 0.54 хувьтай бол хөгжлөөрөө тэргүүлдэг Шинэ Зеланд улсын тухайд 0.83 хувьд хүрчээ. Бид хэмжээг 0.6 хувьд хүргэхэд л авлигын оноо 40-өөс дээш гарах магадлал өндөр.
Үүнийг бодит ажил болгохын тулд хаана хаанаа хуулиа дагадаг, хэрэгжүүлдэг байх нь чухал юм гэж Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар н.Оюунбаатар онцолж байлаа.


















