Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад виз олгохоос татгалзжээ

АНУ-ын Төрийн департамент авлига болон сонгуулийг будлиантуулсан гэх хэрэгт холбогдсон Конго Улсын төрийн зарим албан хаагчдад виз олгохыг хориглосон байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад виз олгохоос татгалзжээ
Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад виз олгохоос татгалзжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн департамент авлига болон сонгуулийг будлиантуулсан гэх хэрэгт холбогдсон Конго Улсын төрийн зарим албан хаагчдад виз олгохыг хориглосон байна.

Виз олгогдоогүй хүмүүсийн нэрсийг мэдээлэхээс татгалзсан ч, Вашингтоны зүгээс авлигатай хатуу тэмцэж, гагцхүү шударга сонгуулийг дэмжинэ гэдгээ ийнхүү илэрхийлжээ.

Конго Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь буюу сүүлчийн удаа сонгогдон ажиллаж буй Жосеф Кабилагийн дараачийн хүнийг сонгох сонгууль энэ оны 12 дугаар сард болох боловч Кабила улиран сонгогдож үлдэхийг оролдож буй гэнэ.

Хуваалцах