Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аврагчид хоёр давхар, мансардтай модон байшинд гарсан галыг унтраажээ

Төв аймгийн Баян сумын гуравдугаар баг Дашгайн гэх газар модон барилга шатаж байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр 20:48 цагт иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврагчид хоёр давхар, мансардтай модон байшинд гарсан галыг унтраажээ
Аврагчид хоёр давхар, мансардтай модон байшинд гарсан галыг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Баян сумын гуравдугаар баг Дашгайн гэх газар модон барилга шатаж байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр 20:48 цагт иржээ.

Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 10x18 хэмжээтэй 2 давхар мансардтай модон байшин шатаж байсан байна.

Аврагчид галын тархалтыг 21:46 цагт зогсоож, гал түймрийг 00:55 цагт бүрэн унтраажээ.

Эх сурвалж: НОБГ

Хуваалцах